Өнөөдөр болох үйл явдлууд
08:00 цагт: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: Монгол, солонгос залуусын хамтарсан "Awezome" сэтгүүлийн танилцуулга уулзалт “News cafe”-д болно.
10:30 цагт: “Jonon winter family park” Буянт Ухаа спортын ордонд болно.
11:30 цагт: Арилжааны банкуудын шударга бус шийдвэрийн эсрэг ахмадууд байр сууриа илэрхийлж Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын сэтгүүл зүйн салбарын нэрт төлөөлөгч, сэтгүүлч Б.Монхоо, Д.Баасанжаргал нарын бүтээлүүд багтсан Монголын шилдэг нийтлэл цувралын 44 дэх ботийг уншигчдад танилцуулах хэвлэлийн хурал “Монгол ньюс” мэдээллийн төвдболно.
14:00 цагт: Д.Алтангэрэл "Чингис хааны эш хөрөг-Он жилүүдийн эрэл, судалгаа, дүгнэлт", Дорнын нэрт яруу найрагч Ши.Мөрөнгийн шилдэг шүлэг нийтлэлийн түүвэр "Үзэгдэл" номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.
15:40 цагт: МСБХ-ны “Үндэсний Дээд лиг”-ийн тоглолт M Bank Arena ордонд эхэлнэ.
17:00 цагт: "Nomadic legend" ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулгын "Ган зам" паласт болно.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төв Цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх