Цахим мэдээ
Нийгэм

Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурна

✅Иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст, болон Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар цас орж, шуурга шуурч, нийт нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

Иймд онцын шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байхыг анхааруулж байна. 

Та өвлийн цастай, мөстэй замд жолоодоход бэлэн үү? Эрт харанхуй болох, хар мөс гэх мэт жолоочийн толгойг их өвтгөдөг улирал бол ӨВӨЛ. Тэгвэл халтираатай замд юуг анхаарах, яавал бензин бага зарцуулах, холын замд анхаарах зүйлс зэрэг зөвлөгөөг бэлтгэн танд хүргэж байна.

Хөдлөхөөсөө өмнө

Төлөвлөсөн цагаа тулгалгүй цаг хугацааны хувьд нөөцтэй, сэтгэл зүйн хувьд тайван хөдөлгөөнд оролцох нь юу юунаас илүү чухал.

  • Та бодож байгаа цагаасаа 10 минутын өмнө гарч байгаарай.
  • Өвөл хүн бүр болгоомжтой удаан хөдөлгөөнд ордог учир бусад улиралтай харьцуулахад замд өнгөрөөх хугацаа урт байх болно.
  • Цастай үед хөдөлгөөн эхлэхдээ автомашин дээр тогтсон, нэн ялангуяа урд салхины шил, толь, хойд шилэн дээрх цасыг буулгах хэрэгтэй. Эс бөгөөс харагдах орчин муудаж өөртөө болоод бусдад хүндрэл учруулах талтай байдаг. Шилэн дээрх мөс болон цасыг арилгах нь амаргүй байдаг тэгвэл танд урт иштэй сойз болон хөлддөггүй шингэн байхад амархан арилгаж болно. Автомашины дээвэр дээрх цас хурдтай явах үед хойш хийссэнээр бусдад саад болдгийг анхаараарай.

СЭТГЭГДЭЛ Үлдээх