Өнгөрсөн шөнө хүйтний эрч өмнөх өдрүүдээс нутгийн баруун хэсэгт 5-15 градусаар, бусад нутагт 1-6 градусаар суларч хоносон талаар Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тодруулбал, өнөө өглөөний 08:00 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Бугант 36.0 см, Увсын Хяргас, Сэлэнгийн Зэлтэр, Зүүнбүрэн, Хүдэр, Орхонд 24.0-28.0 см цасан бүрхүүл тогтжээ. Харин Увсын Малчин, Баруунтуруун, Ховдын Алтай, Үенч, Завханы Баянтэс, Тэс, Баянхайрхан, Булганы Хангал, Сэлэнгийн Баруунбүрэн, Цагааннуур, Орхонтуул, Ерөө, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Шарын гол, Орхон, Дархан, Хонгор, Төв аймгийн Угтаалцайдам, Баянчандмань, Цээлд 18.0-23.0 см, бусад нутгаар 0.0-17.0 см цасан бүрхүүл тогтсон байна.