Өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны тойргийн шүүх хуралдсан. Уг шүүх хуралдаан дээр 16, 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Дагвадорж болон түүнд насанд хүрээгүй буюу 14 настай охиныг зуучилсан хэрэгт холбогдсон Х.Энхсайхан анх удаа шүүх хуралдаанд биечлэн оролцсон юм.
Тэрбээр өөрөө мөн насанд хүрээгүй бөгөөд дээрх үндэслэлээр зургаан сарын хугацаанд хоригдож байгаад суллагдсан билээ.
Хэргийг товч сануулбал, хэрэгтэн Ц.Дагвадорж 2024 оны зургаадугаар сарын 9-нд СБД-ийн дугаар хороонд 32 настай З-гийн гэрт түүнийг хөнөөж, талийгаачийн цогцсыг гэрт нь нуусан байсан юм. Түүнчлэн хэргийн яллагдагчаар татагдсан Ц.Дагвадорж нь хохирогчийн гэрт байрлаж, 4 хоногийн дараа 14 настай эмэгтэй М-тэй сошиалаар танилцан, дуудан ирүүлжээ. Улмаар М охиныг хүчирхийлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Ингэхдээ 14 настай охиныг Ц.Дагвадоржтой Х.Энхсайхан зуучлан уулзуулж, улмаар хүчингийн хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн хэмээн хэрэгт холбогдон шалгагдаж, яллагдагчаар татагдаад буй юм.
Хэргийн яллагдагчаар татагдаад буй Х.Энхсайханд, Эрүүгийн хуулийн 17.1-3.1 хүн хулгайлах, 2.5-1 бэлгийн хүчирхийлэл, 10.1-2.1 хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алах, 10.1-2.7 -д зааснаар тус тус яллах саналыг прокуророос гаргасан юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх