Цахим мэдээ
Мэдээ

Үс засуулбал: Сайн нөхөртэй учирна

Өнөөдөр аргын тооллын 2026-2-5, Пүрэв гараг

Билгийн тооллын 19, Бархасбадь гараг

Өдрийн наран 8 цаг 14 минутад мандаж,

17 цаг 58 минутад жаргана.

Харцага одтой, цагаан нохой өдөр

Үс засуулбал: Сайн нөхөртэй учирна.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин