Цахим мэдээ
Мэдээ

ӨНӨӨДӨР: “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026” үйл ажиллагаа болно

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал- 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад  энэ сарын 3-6-нд албан ёсны айлчлал хийж байна.

08:30 цагт: УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй "Business breakfast" уулзалт  МҮХАҮТ-ын Их танхимд хийнэ.

09:00 цагт: НҮБ-аас зарласан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026”-ын хүрээнд Монгол Улсын үндэсний нээлтийн үйл ажиллагаа “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулна.

11:00 цагт: Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатар хотын төв цэг Д.Сүхбаатарын талбайгаас Улаанбаатар-Бээжин-Тяньшин хүртэл 1600 километрийн гүйлтээ эхлүүлнэ.

11:00 цагт: Ардчилсан намаас “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурлыг Төрийн ордны III давхарт зохион байгуулна.

11:30 цагт: Хууль хяналтын байгууллагуудын удаашралтай ажиллагаанаас болж хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, ял завшиж байгаа талаар иргэн Б.Батдэлгэр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

-МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл Спортын төв ордонд болно.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

-“Монгол өв соёл, үнэт эдлэлийн  "Цагаан сар-2026” үзэсгэлэн “UG Expo” төвд энэ сарыг 17-ныг хүртэл  гарна.

-“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” худалдааны төвд энэ сарын 17-ныг хүртэл  гарна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин