2025 онд 270 мянган толгой мал тоолуулсан Лүнгийнхэн өнгөрөгч намар нийт мал сүргийнхээ 35 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Энэ жил Лүн сумын хэмжээнд 170 орчим мянган толгой мал өвөлжиж байна.
Лүн сумын ИТХ-ын дарга н.Наранбаяр:
Манай сумыг баруун аймгууд руу чиглэсэн хөндлөн тэнхлэгийн автозамын олон машины урсгал дайран өнгөрдөг тул бензин, шатахууны хомсдол үүсэх эрсдэл бий. Сумын эрүүл мэндийн төв дуудлагад явах автомашингүй байгаа асуудлыг уламжиллаа.
Мөн сүүлийн үед хотоос хөдөөг зорих залуу гэр бүл олширсонтой холбоотой Лүн сумын хүн ам өссөн байна. Сумын ЕБС-ийн сурагчдын тоо ч мөн 2 дахин нэмэгджээ. Тиймээс хөдөө аж ахуйд тулгуурласан ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжил, мах нядалгааны газрын хог хаягдлаас үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллахыг ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав сумын удирдлагуудад зөвлөв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх