Махны үнэ тэнгэрт хадаж, нэг кг үхрийн цул мах 33 мянган төгрөгт хүрсэнд иргэд бухимдалтай байна. Жил бүрийн хавар махны үнэ нэмэгддэг ч энэ жилийнх шиг үнэтэй байсан нь үгүй. Нийслэлийн махны гол хэрэгцээг хангадаг “Хүчит шонхор” захад жижиглэнгийн хонины ястай махны үнэ 17 мянган төгрөг байсан бол хонины цул мах 15-21 мянган төгрөгийн хооронд байна. Үхрийн ястай мах 27 000 төгрөг бол, үхрийн цул мах 33 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Адууны ястай болон цул мах 17 мянган төгрөг байна. Ямааны ястай мах 14 000 төгрөг, цул мах 16 мянган төгрөг байлаа.
Түүнчлэн махны нийлүүлэлт буурч, шинэ мах ховорджээ. Цалин тэтгэвэр хөдлөхгүй байхад бүх юмны үнэ өсч байгаа нь үнэхээр иргэдийг туйлдуулж мөн бухимдахад хүргээд байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх