Цахим мэдээ
Хэзээ

Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. 

Уг хөнгөлөлтөд аймаг, нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд хамрагдах бөгөөд 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50-100 хувиар хөнгөлдөг юм. 

Тэгвэл шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхийг хамруулах тул арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө төлбөрөө төлж барагдуулах шаардлагатайг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээллээ. Хөнгөлөлтийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх