Өнөөдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд ахмад настан болон хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж, хэвтүүлэн эмчлэх 160 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орлоо.
Уг барилгын ажлыг Эрүүл мэндийн яамнаас захиалж, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ хяналтыг хэрэгжүүлж, барилга угсралтын ажлыг "Хаппи бьюлдинг" ХХК гүйцэтгэсэн бол "Шувууны хайрга" ХХК зураг төслийг нь зохиожээ.
Ийнхүү иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах бүтээн байгуулалт нэгээр нэмэгдлээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх