Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2-р багийн нутаг дэвсгэр "Урангийн богино" гэх оршуулгын газрын орчимд хууль бусаар 55 га газрыг "Солар энержи чандмань" гэх компанид хууль бусаар олгосон байсныг сумын 200 гаруй иргэн эсэргүүцсэнээр цуцлуулахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 05 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж, хууль бусаар таван га газарт барьсан төмөр хашааг буулгаж хураалгасан байна. Одоо үлдсэн 50 га газар дээр сонсох ажиллагаа явуулж, ямар арга хэмжээ авахыг шийдэх аж.
Тодруулбал, 2017 онд 50 га газрыг "Солар энержи чандмань" ХХК-д эзэмших эрхийн төрлөөр олгосон байдаг бөгөөд 2023 онд 5 га газар нэмж хууль бусаар олгосон байсан аж. Тус компани нь уг газар дээр долоон жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд өнгөрсөн намраас төмөр хашаа татсан. Харин сумын иргэд эсэргүүцэж, шинэ ИТХ, Засаг даргадаа хандсанаар эрхийг нь цуцлуулах арга хэмжээ авч буй нь энэ юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх