Увс аймгийн Наранбулаг сумаас Улаангом руу явж байсан зургаан зорчигчтой суудлын автомашин энэ сарын 26-ны шөнө Хяргас нуурын мөсөн дээгүүр явж байгаад цөмөрч осолджээ.
Тэд Малчин сумын нутаг дахь "Мөнгөн давалгаа" жуулчны баазын ойролцоо Хяргас нууран дээгүүр зорчиж явтал мөс цөмөрчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын албан хаагчдыг очиход, иргэн О-ийн эзэмшлийн Приус-30 загварын суудлын автомашин нуурын эргээс 300-400 м зайд мөсөнд цөмөрч, нуурын усанд бүхэлдээ далд орсон байдалтай байжээ. Машиныг 5 метрийн гүнээс татаж гаргасан байна.
Аймгийн Онцгой байдлын газраас гол, нуурын мөсөн дээгүүр иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна. Он гарсаар дөрвөн машин Хяргас нуураар зорчиж мөс цөмөрсөнийг Онцгойгийн албан хаагчид татаж гаргаад байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх