УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн бланк дээр Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнийг огцруулах санал гаргаж, бусад гишүүдээр дэмжүүлэн, УИХ-ын даргад өргөн барих гэж байгаагаа бичжээ. Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь ЕС-ыг огцруулах саналыг албан ёсоор гаргавал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийддэг зохицуулалттай.
Ч.Лодойсамбуу гишүүн "Саналаа албажуулахаас өмнө ЕС-ыг өөрөө мэдэгдэл хийхийг хүлээж байна" гэжээ. Хэрэв огцрох болон ямар нэг хариулага хүлээх талаар мэдэгдэл хийхгүй бол гарын үсэг цуглуулж эхлэх бололтой. Өөрөөр хэлбэл, ЕС-ыг огцруулах тухай Ч.Лодойсамбуугийн бланк дээр 31 гишүүн гарын үсэг зурахад УИХ хэлэлцэх нөхцөл бүрдэнэ. Харин хамтарсан засаг байгуулсан, намуудын харилцан ойлголцол нааштай явж байгаа энэ үед Ерөнхий сайдаа огцруулах, Засгийн газраа тогтворгүй болгох талаар УИХ шийдвэр гаргах эсэх нь эргэлзээтэй байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх