Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн даргаар ажиллаж байсан Г.Одгаравыг өнгөрсөн оны 11-р сарын 21-ий өдөр тодорхой шалтгаангүйгээр ажлаас халсан байдаг. Г.Одгарав нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэн шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх түүний нэхэмжилсэн асуудлыг хянан үзээд Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн даргыг халсан тушаал нь хуульд нийцээгүй болохыг тогтоосон байна.
Тэрээр, "Цаашид энэ асуудал яаж ч эцэслэгдсэн бай миний бие тэдэнтэй нэгэн дээвэр дор ажиллах хүсэл эрмэлзэлгүй болсноо дуулгая.
Харин сэтгүүлзүйдээ өөрийн багаа бүрдүүлж, мэргэжлийн редакци бий болгохын төлөө ажиллахаар шийдээд байна.
Эцэст нь та яг над шиг шударгаар ажиллаж байгаад үндэслэлгүйгээр халагдсан бол Монголын шүүх засаглалдаа итгэж, өөрийн нэр төрөө цэвэрлэхийн төлөө уйгагүй тэмцээрэй. Асуудал бүрэн дуусаагүй ч шантрахгүй ээ" гэжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх