Цахим мэдээ
Хаана

Арцсуурь боомтыг өргөтгөх зураг төслийг боловсруулж дууссан байна

Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дахь Арцсуурь хилийн боомтыг өргөтгөн шинэчлэх нарийвчилсан зураг төслийг хийж бэлэн болгосон талаар тус аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр мэдээллээ.

Шинээр боловсруулсан зураг төслөөр Арцсуурийн боомтод:

Зам талбай,

Зорчигч шалган нэвтрүүлэх төв байр,

Ажилчдын 3 блок орон сууц,

Заставын барилга,

Лабораторийн барилга,

Агуулахын барилга,

Түргэн муудах бүтээгдэхүүн шалгах барилга,

Задгай агуулах, хяналт шалгалтын талбай,

Үзлэгийн байгууламж, нийтийн 00,

Ариутгал, халдваргүйтгэлийн барилга,

Дэд өртөөний барилга,

Химийн агуулах,

Авто рентген,

Үйлчилгээ, худалдаа, ресторан, зоогийн газар, кофе шоп,

Усан хангамж, цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга, цахилгаан хангамж,

Эрэлч нохойн байр бүхий 11.2 га эдэлбэр газрын иж бүрэн тохижилт гэх мэт олон байгууламж баригдах юм байна.

Бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг 72 орчим тэрбум төгрөг байхаар тооцож байгаа бөгөөд ирэх жилийн төсөвт тусгахаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй ярилцаж байгаа аж. 

Арцсуурийн боомтын бүтээн байгуулалт, барилга байгууламжийн зураг төслийг "Дукат" ХХК, ТЭЗҮ-ийг "Түмэн амгалан ордон" ХХК, Авто замын зургийг "Ти Ай Би" ХХК, Байгаль орчны үнэлгээг "Мон Газар Экологи" ХХК, Үерийн хамгаалалтын зургийг "Ганти" ХХК, Геологийг "Барнаб" ХХК, Геодизийг "Бэйст нет ворк" ХХК тус тус гүйцэтгэсэн байна.

Эдгээр зураг төслийг улсын төсвийн 700 гаруй сая төгрөгөөр гүйцэтгэжээ.

Арцсуурийн боомтыг өргөтгөн шинэчилснээр хилийн худалдааг өргөжүүлэх, хямд шатахуун, мод модон материал оруулж ирэх, мах махан бүтээгдэхүүнээ гаргадаг болгох зах зээл, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх