Цахим мэдээ
Хаана

Цахилгааны төлбөр нь хэт их гарч байгаа айлуудад зөвлөгөө өгнө

Цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор халаалтаа цахилгаанаар шийдсэн айлуудын сарын хэрэглээний төлбөр их гарч байгаа талаар санал, гомдол иргэдээс их ирэх болсон.

Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд энэ долоо хоногоос эхлэн гэр хорооллын айлуудаар орж ажиллахаар болжээ. Ингэхдээ цахилгаан, эрчим хүчний хэрэглээний сарын төлбөр нь хэт өндөр буюу 300 кВт цагаас дээш гарч байгаа айлуудын судалгаа гаргаж, уг судалгаан дээр үндэслэн тухайн өрхүүдэд цахилгаанаа хэмнэх боломж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ дулаан алдагдлыг нь хэмжих юм байна.

Цахилгаан эрчим хүчээр халаалтаа шийдсэн айл нэгдүгээрт дулаан алдагдалгүй байх ёстой. Хоёрдугаарт өдрийн хэдийд цахилгаанаа залгаж, хэзээ таслах вэ гэхчлэн бага хэрэглээнд нийцсэн аргыг мэддэг байх нь чухал гэж зөвлөдөг. Тиймээс мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг газар дээр нь биечлэн хүргэхээр төлөвлөжээ.

Орхон аймаг, Эрдэнэт хотод 0-150 кВт цаг хэрэглэдэг хэрэглэгч 60 хувь, 150-300 кВт цаг хэрэглэдэг хэрэглэгч 20 хувь, 300 кВт-аас дээш хэрэглэгч 20 хувьтай байдаг байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх