Цахим мэдээ
Хэзээ

Эрчим хүчний үнийг хэдэн хувиар нэмэх шийдвэрээ өнөөдөр танилцуулна

Эрчим хүчний үнийг хэдэн хувиар нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо өнөөдөр /2024.11.04/ танилцуулна. Эрчим хүчний хуульд зааснаар хэрэглэгчдэд дор хаяж 14 хоногийн өмнө үнэ нэмсэн шийдвэрийг танилцуулсан байх ёстой юм.

Эрчим хүчний ачаалал 2022 онд оргилдоо хүрсэн. Энэ нь 2021 онтой харьцуулахад 40 МВт-аар өссөн үзүүлэлт юм . Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсч байгаа аж. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2022 онд 1427 МВт хүрч байв. Цаашид жил бүр 100МВт орчмоор өсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс эрчим хүчний салбарт ирэх онд хийх ажлуудад "Оргил ачааллын цагаар эрчим хүчээ хэмнэвэл урамшуулдаг болно" гэдгийг дурдсан юм.

"19.00-21.00 ЦАГИЙН ХООРОНД ХӨРГӨГЧНИЙХӨӨ ХЭРЭГЛЭЭГ САЛГАВАЛ 100 МВТ ЧАДЛЫН НӨӨЦ БИЙ БОЛГОНО"

Эрчим хүчний өвлийн оргил ачааллын үе ирж байна. Ялангуяа жил бүрийн арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард 17:00-22:00 цаг хүртэл оргил ачаалалтай байдаг. Тиймээс энэ цагуудад эрчим хүч нэмж, хэрэглээгүй цахилгаан хэрэгслээ залгуураас нь салгаж зурших хэрэгтэйг албаныхан зөвлөж байна. Тог, цахилгаанаа зүй зохистой хэрэглэж чадвал 50-100 МВт/цаг эрчим хүчийг хэмнэх боломжтой аж.

Олон улсад нэг кВт/цагийг хэмнэнэ гэдэг нь нэг кВт/цагийг үйлдвэрлэхтэй тэнцдэг гэж үздэг.

Тиймээс иргэд хэмнэж байгаа эрчим хүч бүхэн үйлдвэрлэж байгаатай адил гэдгийг ойлгож, эрчим хүчний зохистой хэрэглээнд хэвшихийг уриалж байна.

  • Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын нийт хүчин чадал 994 МВТ
  • Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 75 MBT
  • 2023 оны өвлийн оргил ачааллын үеэр 1696 MBT хүчин чадал хүрсэн байна.

Улаанбаатар хотыг цахилгаан эрчим хүчээр хангаж буй их болон бага тойрог сүлжээ нь шинээр хэрэглэгч нэмэх боломжгүй, нөхцөл байдалд байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 34 дэд станц, ил хуваарилах байгууламж байдаг. Үүнээс 17 нь 30-аас дээш жил ашиглагдсан, насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дуусчээ. Мөн нийт 34 дэд станцаас 21 дэд станц нь шинээр ачаалал нэмэх боломжгүй юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх