Цахим мэдээ
Хэн

О.Алтангэрэл: Амиа алдсан хүмүүсийн хувийн, эмзэг мэдээллийг задалсан иргэнийг урьдчилсан байдлаар тогтоон шалгаж эхэлсэн

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл угаартаж амиа алдсан хүмүүсийн хувийн эмзэг мэдээлэл задалсан иргэн Б гэгчийг урьдчилсан байдлаар олж тогтоон хамааралтай байж болох дөрвөн хүний хамт шалгаж байгаа талаар мэдээллээ.

Тэрээр "Уг мэдээлэл төрийн байгууллагуудын мэдээлэл солилцдог вайбер группээс алдагдсан буюу тухайн сувгаар дамжуулж байсан мэдээллээс бэлтгэсэн болох нь тодорхой болсон. Хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн тогтооно. Одоогийн байдлаар төрийн албан хаагч энэ асуудалд оролцсон нь тогтоогдоогүй. Хэрэв төрийн албан хаагч оролцсон бол хүлээх хариуцлага нь илүү хүнд байдаг" гэв. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх