Цахим мэдээ
Хэн

НИТХ-ын төлөөлөгч Төв аймгийн МАН-ын хорооны дарга болов

Төв аймгийн МАН өнгөрсөн намрын орон нутгийн сонгуулиар том ялагдал хүлээж, цөөнх болсон учраас аймгийн намын хорооны хуучин удирдлагууд хариуцлагаа хүлээж, ажлаа хүлээлгэн өгсөн байна. Харин аймгийн намын хорооны шинэ даргаар аймаг, сумдаас сонгогдож ирсэн төлөөлөгч бус НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар сонгогдсон байна.

Тодруулбал, Б.Сэргэлэнбаатар нь нийслэлийн СХД-ийн ИТХ-ын ажлын алба, тохижилт үйлчилгээний компани, МЗХ зэрэгт ажиллаж байсан бөгөөд сүүлийн хоёр ч сонгуулиар НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.

Ийнхүү аймгийн намын хорооны даргаар хотын хүн сонгогдсонд Төв аймгийн 27 сумын намын төлөөлөгчид сэтгэл дундуур байгаа аж.

Учир нь тэд “Хотын хүн, хотын төлөөлөгч хотынхоо ажил, асуудалд анхаарах ёстой. Аймгийн намыг аймаг, сумдын зовлон жаргалыг мэддэг хүн удирдаж байж дараагийн сонгуулиар алдаагаа засах учиртай” хэмээн бухимдаж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх