Цахим мэдээ
Хаана

Нөмрөг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай түргэний машин өгөв

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нарын албаны хүмүүс Завхан аймгийн Нөмрөг суманд ажиллаж байнa.

Энэ үеэр сумын Эрүүл мэндийн төвийн эмч ажилчидтай уулзаж орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх, мөн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх Ланд круйзер -78 түргэний автомашин шийдвэрлэлээ.

Мөн хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тогтвор суурьшилтай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан О.Шүр-Эрдэнэ, Ц.Нямцэцэг, Э.Отгонжаргал, Э.Нандинцэцэг нарт салбарын шагнал гардууллаа.

СЭТГЭГДЭЛ Үлдээх