"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны ногдол ашгийг гурав хувааж өгөхөөр болсон. Тэгвэл энэ сарын 28-н буюу битүү өдөр олгохоор болсон 100 мянган төгрөгөө иргэд өөрсдөө авах, эсвэл хандивлах талаар санал авч эхэлсэн байна.
Тодруулбал, иргэд E-Mongolia аппликэйшинд нэвтрэн орж дараах гурван сонголтын аль нэгийг хийх юм.
Харин энэ гурван сонголтоос аль нэгийг хийгээгүй тохиолдолд автоматаар Хуримтлалын санд мөнгө нь шилжих буюу одоо авч хэрэглэх боломжгүй болно гэсэн мэдээлэл гарсан нь ташаа юм байна. Эсрэгээрээ иргэд санал асуулгад аль нэг сонголтыг хийгээгүй бол мөнгө нь харилцах дансанд нь шилжинэ гэдгийг E-Mongolia-ий албан ёсны цахим хуудсанд мэдэгдсэн байна.
Тус компани нийтдээ 1.1 их наяд төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилах гэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх