Цахим мэдээ
Хэн

Тэс сумаас 13 аварга малчин тодорчээ

Энэ жил Увс аймгийн Тэс сумын 10 багаас “Аймгийн аварга малчин”-аар 13 малчин тодорсон байна.

  • Нуур эхэн багаас Пэлжирийн Лхамаа
  • Нуур багаас Цээпэлийн Пүрэвжав
  • Ендэрт багаас Дүгэржавын Баялаг, Чойдоны Лхайжав
  • Баян-Овоо багаас Төмөрбаатарын Дамжин
  • Суварга багаас Дүгэржавын Цэрэнсодном
  • Нурагт багаас Эрдэнийн Ганболд, Доржийн Төгсжаргал
  • Булгийн өндөр багаас Баатарын Бямбажав, Төмөрбаатарын Бэгз
  • Цагаантолгой багаас Цэндээн Элдэв-Очир, Тогмидын Цамба, Нямаан Адилбиш нар “Аймгийн аварга малчин” болжээ.

Тэс сум нь Увс аймгийн хамгийн олон малтай бөгөөд аймагтаа адуу, үхэр, хониороо тэргүүлдэг юм. 2024 оны жилийн эцэст 255.6 мянган мал буюу 124 мянган хонь, 17.9 мянган адуу, 35.1 мянган үхэр, 76.8 мянган ямаа, мянга найман зуун тэмээг тус тус тоолуулсан байна. Өмнөх оныхоос малын тоо 59.9 мянган толгойгоор хорогджээ. Тэгвэл, малтай өрхийн тоо өмнөх оноос хагас мянгаар өсөж 10.6 мянга болжээ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх