МУИС-ийн ШУС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс Орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох /MATTI/-ийн “Орчуулагчийн анхан шатны бичгийн орчуулгын цогц чадварын туршилт шалгалт”-ыг 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулжээ.
Шалгалтад англи хэлний 12, хятад хэлний 7, орос хэлний 3 орчуулагч сайн дураар бүртгүүлжнээ. Тэд эх хэл ба гадаад хэлний мэдлэг, гадаад хэл-эх хэл, эх хэл-гадаад хэлний орчуулгын ур чадварыг сорих сорилгоор бичгийн орчуулгын цогц чадварыг шалгасан байна.
Шалгалтаар орчуулагчийн ур чадвар анхан шатны түвшинд хүрсэн нь тогтоогдвол гуравдугаар зэргийг батламжилсан гэрчилгээ олгоно. Орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох /MATTI/ шалгалт нь орчуулагчийн ба хэлмэрчийн ур чадварын хоёр тусдаа шалгалтын сорилгуудын нэгдэл юм.
Уг шалгалт нь орчуулгын зах зээлд шаардлагатай ур чадвартай мэргэжилтнүүдийг тодорхойлох, үнэлэх, тэдний ур чадварт харгалзах чадамжийн зэргийн гэрчилгээ олгох зорилготой.
СЭТГЭГДЭЛ Үлдээх