Цахим мэдээ
Хаана

Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадамд Хөвсгөл аймгийн баг тамирчид тэргүүллээ

Энэ сарын 17-23-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулсан Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам амжилттай болж дууслаа. 

 

Наадамд эх орны өнцөг булан бүрээс өсвөрийн шилдэг 546 тамирчин 478 багц медалийн төлөө “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор өвлийн спортын найман төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорив.

 

Тус аймагт зохион байгуулсан гүйлтийн цана, уулын цана, снөүбоардын төрөлд 13 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 200 гаруй тамирчин оролцсон. Наадмын нийт дүнгээр Хөвсгөл аймаг тэргүүлсэн бол Орхон аймгийн тамирчид 10 алт, 13 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж II байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Мөн бага насны U-12 хоккейн тэмцээнд Орхон аймгийн Хангарьд баг хүрэл медаль хүртлээ.

Засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус наадмын онцлог нь анх удаа хоёр өөр нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулсан юм. Мөн тусгай олимпын спортын хоёр төрөл энэ наадмын хөтөлбөрт багтсан. Эх орны баруун хязгаар Баян-Өлгий аймгаас Монголын хүүхдийн өвлийн спортын наадамд анх удаа тамирчнаа оролцуулсан, өвлийн спортын олон төрлөөр улсын дээд амжилт олноор төрсөн, олон тамирчид хувийн амжилтаа ахиулсан гээд онцлог үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛ Үлдээх