Цахим мэдээ
Юу

"ЧАНД МАНАХ ЭРДЭМ" ГЭР БҮЛ СУДЛАЛЫН АКАДЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй гэр бүл салалт. Жилдээ хэдэн мянгаараа тоологдох болсон гэр бүл салалтаас шалтгаалсан олон сөрөг үр дагавар нийгэмд бий болж буй. 

Тодруубал, өрх толгойлсон эцэг, эхийн тоо нэмэгдэж, үүнийг дагаад гэр бүлийн эдийн засаг, хүүхдийн суурь хүмүүжил, сэтгэл зүй гээд олон асуудал бий. Тэгвэл эдгээр асуудлыг цогцоор нь судалж, бодлого боловсруулж, шаардлагатай хүн бүрт зөвөлгөө, сургалт олгох "Чанд манах эрдэм" гэр бүл судлалын академи энэ сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ.

Тус академийг Монголын анхны гэр бүлийн бодлого судлаач З.Түвшинжаргалын санаачилгаар эрдэмтэн, судлаач, академич зэрэг төлөөллүүд хамтран үүсгэн байгуулжээ. 

Тус гэр бүл судлалын академи нээгдсэнээр өнөөгийн нийгмийн асуудал болоод байгаа гэр бүл салалтыг бууруулах, дагаж гарах сөрөг үр дагаварыг багасгах зорилготой ажээ. Түүнчлэн гэр бүлийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх, гэр бүлийн харилцаагаа яаж авч үлдэх вэ зэрэг асуудлаар иргэдэд зөвөлгөө, мэдээлэл өгөх юм байна. Мөн зорин ирсэн иргэн бүрт нээлттэй байж аж. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (66.181.161.208)
    😊❤️🌺
    2025 оны 02 сарын 25 | Хариулах