Цахим мэдээ
Хэн

Ухаа худаг ордыг MCS-д өгсөн С.Наранхүү гэж ХЭН бэ?

Хууль зүй, дотоод  хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Ухаа худаг ордыг "Энержи ресурс" компанид 2007 онд Засгийн газрын тэмдэглэлээр олгосон асуудал нь "Хууль бус үйлдэл болжээ" гэж дүгнэсэн талаараа мэдээллээ. Тиймээс цаашид энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, шаардлагатай бол шүүхээр шийдвэрлүүлнэ гэлээ.

Сүүлийн үед стратегийн орд газруудыг хууль бусаар авсан цөөн хэдэн хувийн компаниуд болон олон нийтийн эрх ашгийн хооронд томоохон зөрчил үүсээд байна.

Монголын ард түмний татвараар буюу улсын төсвөөр хайгуул судалгааг нь хийж, нөөцийг нь тогтоосон Тавантолгойн хамгийн чанартай хэсэг болох Ухаахудаг ордыг MCS группт өгсөн хэргийн эзэн чухам хэн бэ?

Тухайн үед Ерөнхий сайдаар Санжийн Баяр ажиллаж байсан ч орд газрыг хувийн компанид өгөх тэмдэглэл дээр Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү ганцаараа гарын үсэг зурсан байдаг.

Тэгвэл Х.Наранхүү гэж хэн бэ?

Х.Наранхүү нь тэртээ 1970-1980 оны үеэс Сайд нарын зөвлөлийн референт, ГХЯ, ҮХЯ-нд газар хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн.

2000-2007 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллахдаа ган бөмбөлөг нийлүүлэх шахаа хийсэн, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил гаргаж, их хэмжээний хөрөнгө мөнгө завшсан хэргээр АТГ-т шалгагдаж байсан билээ.

Гэвч улс төрд том артай, нөлөө бүхий нэгэн учраас аливаа хэргээс амархан мултарч, ял зэм үүрэх нь байтугай улам ахиж дэвшсээр ирсэн юм.

Тухайлбал, 2008-2012 онд тэрээр УИХ-ын гишүүн болж, дахин сонгогдохын тулд Дундговийн сонгогчдод 1000 ширхэг будаа агшаагч тараасан тул “Будаа агшаагч Наранхүү” нэр зүүж байлаа.

Мөн “Эрдэнэт”, “Багануур”, “Шарын гол”, “Монголросцветмет”-ын жоншны орд болон, “МАК”-ын хууль бусаар эзэмшдэг Цагаансуварга, Нарийнсухайтын ордуудыг ард түмний буюу улсын өмч биш, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хүчинд л хөдөлж байгаа гэж сурталддаг, тэдний эрх ашигт үйлчилдэг байсан.

Улмаар 2019 онд Тавантолгойн ард түмэнд үлдсэн хэсэг болох “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал болж, IPO гаргаж, эдийн засгийн зөв эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн ч үндсэн зорилгоо биелүүлж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийн үр шимийг нийт ард түмэнд хүртээх тал дээр хамгийн чухал алба хашиж ирсэн ч хамгийн хариуцлагагүй, хойрго хандсан нэгэн билээ.

Өнөөдөр тэр олны өмнө ил гарч ирэхгүй байгаа ч төрөөс холдоогүй ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөрийн зөвлөх нэрээр хөшигний ард ажилласаар л байгаа.

СЭТГЭГДЭЛ Үлдээх