Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Я.Сумхүүг хувийн компанийн ажилчдаа төсвөөс цалинжуулсан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Я.Сумхүү нь хувьдаа "Сонголт дизайн" гэх компанитай бөгөөд тус компанийнхаа есөн ажилчныг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд ажилд авах тушаал гарган төсвийн 150 сая орчим төгрөгөөр цалинжуулсан гэх асуудалд холбогдоод байгаа аж.
Тодруулбал, барилгын инженер, төлөвлөлтийн архитектор, төслийн менежер, дизайнер гэх мэт албан тушаалд томилогдсон дээрх хүмүүс нь зөвхөн цагийн бүртгэлд бүртгүүлээд төсвөөс цалин авдаг, бүтээн байгуулалтын ажилд албан ёсоор оролцдоггүй байсан гэх мэдээлэл байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх