Цахим мэдээ
Хаана

Чулуут суманд сарлагийн үнээ ихэрлэв

Архангай аймгийн Чулуут сумын малчин П.Чойжхоролын хотонд сарлагийн үнээ ихэр тугал гаргасан байна. 

Бод ихэрлэх нь түгээмэл биш бөгөөд ихэр төл гарсан тохиолдолд мал сүрэг өсөж үржих бэлгэдэл гэж үздэг. Сар шинийн босгон дээр сарлагийн үнээ ихэрлэсэнд малчид ихэд бэлгэшээж байна. Архангай аймгийн Чулуут сум нь улсдаа олон сарлагтайд тооцогддог сум билээ. Өдгөө сарлаг ид төллөж байгаа юм байна. Хангайн чимэг болсон хар тарлан үхэр сүрэг нь түм бумаар өсөх болтугай.

СЭТГЭГДЭЛ Үлдээх