Одоогоос найман сарын өмнө буюу 2024.06.06-ны өдөр "Ялалт&Бажи" влогт УИХ-ын гишүүн Э:Болормаа оролцсон байдаг. 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс дөрөвхөн хоногийн өмнө оролцсон влогтоо ганц бие малчин залууст зориулж хосоо олдог “болзооны апп” хийлгэж байгаа. Удахгүй нээлтээ хийнэ. Монголын өнцөг булан бүрт амьдарч буй малчин залуус өөр хоорондоо танилцаж, цаашлаад гэр бүл болох боломжтой гэж ярьжээ.
Ингэж ярихдаа төрийн нууцыг задалж байгаа мэт хэнд ч хэлээгүй мэдээлэл гэж ирээд инээд алдан, сүржин ярьсан ч өдгөө тэр яриад байсан аппликейшн нь нээлт хийх бүү хэл нэр ус нь ч сураггүй болжээ. Эх сурвалжийн ярьж буйгаар болзооны аппликэйшнийг бүтээлгэхээр хэдэн залууст 19.5 сая төгрөгийн төсвөөр гэрээ хийсэн. Харамсалтай нь татвар төлөгчдийн 19.5 сая төгрөг салхинд хийсч, энэ апп бүтэлгүйтсэн байна.
Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар томилогдон явахдаа мордохын хазгай гэгчээр буруу өдрөө гарсан байх. Эдүгээ Ховд аймагт Э.Болормаа гишүүн шиг муу хүн алга гэвэл үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Гудамжинд яваа гөлгийг Э.Болормаа гишүүн хооллож харагдвал хөөрхий гөлгийг нийтээрээ зодож алах хэмжээний үзэн ядалт бий болсон мэт эгдүүцэн зэвүүцэх болжээ.
Ер нь хэн нэгнийг муу, муухай харагдуулъя гэвэл Э.Болормаа гишүүнтэй яаж ийгээд л холбочихсон байхад бурхан байсан ч нэмэргүй болсон байх юм. Өнгөрсөн долоо хоногт болсон Ховд аймгийн МАН-ын даргыг сонгох хурлын үеэр энэ тактик бэлхэнээ харагдаж байв. Ямартай ч Ховд аймгийг шинэчилнэ, өөрчилнө гэж тооноор томилогдсон Э.Болормаа гишүүнйй хувьд хэрхэн шинэчлэл хийсэн тайлангаа тавих шаардлага үүсэж байна. Тодруулбал, Ховд аймгийн төсвийн зарцуулалтад хийгдсэн Аудитын шалгалтаар нэлээд зөрчил илэрчээ. Болзооны апп-аар заяаны ханиа олно гэж итгэн хүлээж байгаа малчин залуусын найдвар, Ховдыг өөрчилнө гэсэн өнгөлөн далдлалтын цаана та яг юу хийчихэв ээ Э.Болормаа гишүүн ээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх