Цахим мэдээ
Урлаг, Спорт

Талийгаач жүжигчин Ким Сае Рон болон Ким Сү Хён нарыг 6 жилийн турш харилцаатай байсан үхэлд нь Ким Сү Хёныг буруутай хэмээв

Талийгаач жүжигчин Ким Сае Рон болон Ким Сү Хён нарыг 6 жилийн турш харилцаатай байсан үхэлд нь Ким Сү Хёныг буруутай хэмээн Ким Сае Роны авга эгч мэдэгдлээ. 2015 онд тэдний үерхэл эхэлсэн бөгөөд тэр үед Ким Сае Рон 15 настай, Ким Сү Хён 27 настай байсан гэв. 2019 онд Ким Сү Хён өөрийн менежментийн компани болох GOLD MEDALIST-ийг үүсгэн байгуулахад Ким Сае Рон түүнтэй нэгдэхээр шийдэж, YG Entertainment-тай гэрээгээ сунгаагүй аж.

Авга эгч нь хэлэхдээ, Ким Сае Рон Ким Сү Хёнтой үерхэж байсан учраас "Gold Medalist"-д үнэ төлбөргүй ажиллаж, Ким Сү Хёнд менежментийн компанийг байгуулахад нь тусалж байсан гэв.

2022 онд Ким Сае Рон согтуугаар машин жолоодож осолдсон тухай мэдээлэл цацагдах үед тэд салсан бөгөөд энэ үед ослын төлбөр болох 700 сая воныг "Gold Medalist"-аас төлжээ. Гэвч 2024 онд "Gold in Medalist"-аас талийгаач жүжигчин Ким Сае Ронд 700 сая воныг буцаан төлөх тухай мэдэгдлийг хүргүүлжээ. Гайхсан Ким Сае Рон  Ким Сү Хёнтой холбогдохыг оролдсон боловч холбоо барьж чадаагүй.

Талийгаач жүжигчин Ким Сае Рон "700 сая воныг буцааж төлж чадахгүй, санхүүгийн хувьд хэцүү байсан" хэмээн авга эгч нь хэлэв. Арга ядсандаа хамт авхуулсан зургаа ил болгож байсан гэнэ. Мөн Ким Сак Рон Ким Сү Хёны төрсөн өдөр нас барсан билээ.

 Авга эгч нь энэ 2-н үерхлийг нотлох баримт бий гэжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх