Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНПУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Варшав хотноо Польш-Монголын бизнес форум амжилттай боллоо. Энэ үеэр БНПУ-ын Мазовецкие муж, Монгол Улсын Төв аймгийн хооронд СОЁЛ, БОЛОВСРОЛ, АЯЛАЛ ЖУУЧЛАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ТЕХНОЛОГИ ИННОВАЦИ зэрэг салбаруудад хамтран ажиллахаар болж, талууд гэрээнд гарын үсэг зурлаа.
Бизнес форумд хоёр талаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, тээвэр ложистик зэрэг 20 орчим салбарын 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.
2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 105 сая ам.доллар байна. Манай улс нэг сая гаруй ам.долларын экспорт хийж, 104 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг.
Польш нь манай улс руу хийдэг экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлдэг орны нэг юм.
Ташрамд дурдахад, 1990 оноос өмнө Польшийн зээл, тусламжаар манай улсад:
Бизнес форумын үеэр “Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурлаа.
Форумыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хамтран зохион байгууллаа.
СЭТГЭГДЭЛ Үлдээх