Цахим мэдээ
Хэн

Хилийн цэргийн 0243 дугаар анги марш тактикаар тэргүүллээ

Хурандаа З.Төрмөнх агсаны нэрэмжит “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг" шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний тэргүүн байрт ХЦ-ийн 0243 дугаар анги, 2-р байрт ХЦ-ийн 0101 дүгээр анги, 3-р байрт Онцгой байдлын газрын баг шалгарлаа.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор болдог энэхүү тэмцээнийг “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчний 104 жилийн ой, Чөлөөлөх дайны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан юм. Тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид оролцлоо.  

СЭТГЭГДЭЛ Үлдээх