Цахим мэдээ
Юу

Тусгай олимп гэж ЮУ вэ?

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Тусгай олимпийн наадам Итали улсын Турин хотноо энэ сарын 8-16-ны хооронд зохион байгуулагдсан. Уг олимпод найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдсөн юм.

Монгол Улсаас 24 тамирчин уулын цана, гүйлтийн цана, снөубоурд, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрөлд амжилттай өрсөлдөж есөн медаль хүртсэн билээ.

Монгол Улсын хувьд 6 спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн. Тодруулбал,

  • Алтан медаль: Цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд Т.Дэлэгжаргал, уулын цанын төрөлд Б.Азжаргал нар,
  • Мөнгөн медаль: Бүжгийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ, снөүбоардын төрөлд А.Алтан-Очир нар,
  • Хүрэл медаль: Цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза, гүйлтийн цанын төрөлд Э.Анхзул, снөүбоардын төрөлд М.Энхзаяа, снөүбоардын жиант слаломын төрөлд А.Алтан-Очир нар тус тус медаль хүртсэн байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх