Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэгийн (АСЕАН) дэргэд суугаа Элчин сайд Д.Энхтайван тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Др.Као Ким Хорнд энэ сарын 25-нд Итгэмжлэх захидлаа өргөн барив.
Ерөнхий нарийн бичгийн дарга Др.Као Ким Хорн АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайдаар томилогдон Итгэмжлэх захидлаа өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.
Элчин сайд Д.Энхтайван АСЕАН нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглээд, Монгол Улс нь АСЕАН болон түүний гишүүн орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, АСЕАН-тай түншлэлийн харилцаа тогтоох эрмэлзэлтэй буйгаа дахин нотлов.
Монгол Улс АСЕАН-ы Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд 2005 онд нэгдэн орсон бөгөөд Элчин сайд Д.Энхтайван нь 10 жилийн дараа Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайдаар ажиллахаар болж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх