Цахим мэдээ
Хэн

Эрүүл мэндийн сайд зургаан өдөр эмч нараа сонсоно

Жил бүрийн 3-р сарын 30-ны өдөр “Дэлхийн эмч нарын өдөр” тохиодог бөгөөд энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, эх баригч нарын дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, мэргэжлийн ажлын онцлогийг олон нийтэд таниулах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн “Эмчээ Сонсъё” арга хэмжээг ЭМЯ-наас зохион байгуулж байна.

Өнөөдрийн “Эмчээ Сонсъё” арга хэмжээнд оролцож буй эмч нар салбарын сайдаас эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлынхаа хүрээнд хариулт авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар газар дээр нь хариулт авлаа. Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд зургаан өдрийн турш цахим болон танхимаар хийх юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энэ жил эмч нарын цалин хөлсийг зургаан хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн ЭМДС-ийн өрийг барагдуулж үүсээд байгаа санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулиудыг намрын чуулганаар оруулахаар хүлээж байна. Цаашид эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал, нийгмийн асуудал, эрүүл мэнд боловсролд илүү анхаарсан бодлого хэрэгжүүлж ажиллана” гэдгийг онцлон дурдав.

СЭТГЭГДЭЛ Үлдээх