Цахим мэдээ
Юу

Групп сунгуулахдаа биеэр очих шаардлагагүй болжээ

Хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс групп тогтоолгохдоо аймаг дүүргийн мэргэжлийн салбар зөвлөлд биеэр ирж нотлох шаардлагагүй боллоо.

Хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон даатгалын мэдээллийг холбогдох байгууллагатай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох боломжтой болжээ. Ингэснээр группт орсон хүн бүрийн хөгжлийн бэрхшээл, хөдөлмөрийн чадвар алдсанаа аймаг, дүүргийн зөвлөлд биеэр ирж нотлох шаардлагагүй болж байна. Харин олон улсын жишигт нийцүүлэн, санамсаргүй, түүврийн аргаар сонгогдсон өөр аймаг, дүүрэг, мэргэжлийн салбар зөвлөлийн эмч тогтоодог болно гэж ГБХНХЯ-аас мэдээлэв. 

ГБХНХЯ, ЭМЯ, холбогдох агентлагууд олон улсын үйл ажиллагааны ангилал (ICF)-ыг нэвтрүүлж, зөвхөн өвчний оношоор бус үйл ажиллагааны үйлдлийн чадавхыг үнэлэх, нэвтрүүлэх талаар хамтран ажиллаж олон улсын туршлага солилцох, сургалтад холбогдох мэргэжилтэн нарыг хамруулах асуудлаар санал солилцлоо. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх