Багануурын уурхайн ажилчид техникийн спирт ууж хордсон ноцтой хэрэг гараад байна. Тодруулбал, тус уурхайн зургаан ажилтан хордлогод өртөж, хоёр хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Урьдчилсан байдлаар /асуумжаар/ тэд метилийн буюу техникийн спирт уусан гэх өгүүлэмжтэй байгаа юм байна.
Энэ нь санамсаргүй явдал байв уу, санаатай буюу зохион байгуулалттай хэрэг болов уу гэдгийг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
Хүмүүс техникийн спиртэд хордоод зогсохгүй амь насаа алдсан энэ ноцтой хэрэгтэй холбоотойгор "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргалд хариуцлага тооцох асуудал ч яригдаж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх