Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын дэргэд мэдээллийн технологийн “ХУРДАН” клубыг байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар (цахимаар), Улиастай сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Наранбат, Завхан аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Бямбажав, Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Насан туршийн боловсролын төвийн дарга Э.Ууганбат нар оролцож, клубын гишүүдэд баяр хүргэж амжилт хүслээ.
Мөн Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, “Дэвшил” сургуулийн мэдээлэл технологийн багш Д.Даваадорж, “Дэвшил” сургуулийн сурагч, “ХУРДАН” клубийн гишүүн Ж.Бямбадорж нар харилцаа холбоо, мэдээллийн технологи, хиймэл оюуны салбарын хөгжлийн талаар мэдээлэл хүргэсэн бол Дархан-Уул аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Соёлмаа “ХУРДАН” клубын туршлагаасаа хуваалцсан юм.
Ийнхүү Улиастай суманд “ХУРДАН” клуб байгуулагдсанаар Ерөнхий боловсролын сургууль болон коллежийн ахлах ангийн сурагчид цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголттой болж, мэдээллийн технологийн чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх