Цахим мэдээ
Хэн

Цахилгааны шугамд гэмтэл гарахад Газрын тос боловсруулах үйлдвэрийнхэн генератороор туслав

Өчигдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, Төхөмийн хөндий гэх газарт байрлах 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж тус сумын эрчим хүч 100 хувь тасалджээ.

Уг асуудлаар Дорноговь аймгийн Онцгой комисс өчигдөр орой шуурхай хуралдаж, Замын-Үүд сумын 1-р хэрэглэгчдийг эрчим хүчээр яаралтай хангахын тулд дизель үүсгэврүүдийг аймгийн төвөөс тус суманд хүргүүлэх шийдвэр гаргасан юм.

Ингээд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудад хүсэлт гаргасны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК яаралтай арга хэмжээ авч, 250 кВа хүчин чадалтай дизель генераторыг зориулалтын өргөх машин механизм ашиглан зөөвөрлөж, 23.00 цагийн орчимд үйлдвэрийн талбайгаас Замын-Үүд сум руу тээвэрлэн хүргүүлсэн байна.

Халуун сэтгэл гарган тусалсан Үйлдвэрийн ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын Megha Engineering and Infrastructures Ltd компанийн хамт олонд Дорноговь аймгийн ЗДТГ нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх