УИХ-аас шинэ Зуунмод хотыг “Хүннү хот” болгон хөгжүүлэхээр төлөвлөж буй. Тус хотод хиймэл оюуны олон улсын дата төвийг байгуулахаар төлөвлөж байгаа төдийгүй Ази тивийн “Цахиурын хөндий” болгон хөгжүүлэх томоохон санаачилгын эхлэл болгож, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Төв аймгийн бүх суманд буюу 27 ширхэг төрийн үйлчилгээний КИОСК машиныг хүлээлгэн өгсөн байна. Өмнө нь аймгийн хэмжээнд ердөө хоёрхон ширхэг КИОСК машинтай байсан бол ийнхүү сум бүрд төрийн цахим үйлчилгээний киоск машинтай болж, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулжээ.
Үүний зэрэгцээ, Боловсролын яамны судалгаанд үндэслэн, алслагдсан, интернэтийн хүртээмж муу 10 сургуульд Старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Ингэснээр орон нутгийн сурагчид дэлхийн боловсролыг сумаасаа авах боломжийг бүрдүүлжээ.
Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Монгол орны алслагдсан бүхий л суманд сүлжээ оруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Энэ онд нийт 139 цэгт шинээр сүлжээ оруулахаас Төв аймгийн алслагдсан 11 цэгт 2025 онд сүлжээ оруулахаар төлөвлөжээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон УИХ-ын гишүүд С.Эрдэнэболд, Ж.Батжаргал, Д.Батбаяр нарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймагт ажиллаж, бүх сумдын удирдлагад КИОСК машиныг нь хүлээлгэн өглөө.
СЭТГЭГДЭЛ Үлдээх