Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны захиалгаар барьсан спортын шинэ ордон ашиглалтад ороход бэлэн болжээ.
Энэхүү барилгын гүйцэтгэгчээр "Биг Монголиа Билдинг" ХХК, зураг төслийн зохиогчоор "Криетив Монголиа" ХХК ажилласан бол захиалагчийн хяналтыг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран хэрэгжүүллээ.
Ийнхүү орон нутагт спортын шинэ ордон ашиглалтад орсноор иргэд спортоор хичээллэх, олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах ая тухтай, таатай орчин бүрдэж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх