Цахим мэдээ
Хаана

"Дархан арена" төв хүндийн өргөлтөөр хичээллэдэг хүүхдүүдийг гудамжинд хөөж гаргажээ

Улсын төсвөөр барьж байгуулсан "Дархан арена" төвийн удирдлагууд олимпийн төрөлд ордог хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг хүүхдүүдийг гудамжинд хөөж гаргасан гутамшигтай үйлдэл хийжээ. Энэ талаар зөвхөн хүндийн өргөлтийнхөн төдийгүй бусад салбарын тамирчид болон иргэд олон нийт ихэд эгдүүцэн бухимдлаа илэрхийлсээр байна. 

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан "Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд хүртэл түгээж өгөөрэй. Энэ одоо юу вэ. Яахаараа ингэж байгаа юм бэ. Төриин өмчийн ордонд ирээдүйн хүүхэд залуус чинь зөв төлөвшил эрүүл чийрэг МОНГОЛ ХҮН БОЛОХ замаа тавих гэсэн чинь ингэж хөөгдөж байгаа юм уу. Ниитиин эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг нь хүүхэд наснаасаа зөв төлөвшил, эрүүл амьдралын хэв маяг, ухаалаг, хүндлэх, мэндлэх ёсонд суралцах, ижий аав, ахмад настан буурлаа хүндэтгэж сурах хамгийн чухал хэсэг өсвөр насанд л сууж төлөвшинө. Яг энэ насан дээрээ спортоор хичээллэж энэ бүх зүйлийг олж авдаг юм шүү. Засгиин газраас хэрэгжүүлж байгаа эрүүл бие бялдартай, зөв нийгмийг бүтээх гэж боловсруулсан бодлогын эсрэг хийж байгаа үйлдэл мөн үү. ДАРХАН АРЕНА гэж байгууллагынхаан. Та нарт хүүхдүүдийг, дасгалжуулагчийн хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж байна уу" гэжээ.

Нийтийн биеийн тамир, спортын эсрэг энэхүү бусармаг үйлдлийг холбогдох албаныхан, шат шатны удирдлагууд нэн даруй анхаарч, зохих арга хэмжээ авах биз ээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх