БНМАУ-ын баатар, хошууч Ж.Нэхийтийн нэрэмжит түүхэн номын нээлтийн ёслол өчигдөр Сэлэнгэ аймаг дахь ХЦ-ийн 0101-р тусгай анги дээр боллоо.
Эх орны тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд түүний байгуулсан гавьяаг мөнхжүүлэн алдаршуулах зорилгоор бодит түүхийг өгүүлсэн “Байтаг богдоос тодорсон баатар Жадамбын Нэхийт” номыг Хилийн түүхийн секторын дарга, доктор хурандаа Д.Даваадорж эмхэтгэн, Ж.Нэхийт баатрын охин бэлтгэл ахмад Н.Алтанцэцэг хянажээ.
Нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлага, төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын төлөөлөл, Ж.Нэхийтийн төрөл төрөгсөд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцов.
Ёслолын үеэр Хилийн цэргийн 0101 дүгээр ангид байрлах Ж.Нэхийт баатарын хөшөөнд цэцэг өргөж, дайчин алдрын танхимаар зочилж, хүрэлцэн ирсэн зочдод тус номыг гардуулан өглөө.
СЭТГЭГДЭЛ Үлдээх