Цахим мэдээ
Хэн

Чөлөөтэй, томилолттой 24 гишүүн хуралдаа ирээгүй байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдааны ирцийг танилцуулж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд С.Амарсайхан, Ж.Ганбаатар, Ж.Баярмаа, Э.Бат-Амгалан нарын таван гишүүн эмнэлгийн чөлөөтэй байгаа аж.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, П.Батчимэг, А.Ганбаатар, П.Ганзориг, Д.Энхтүвшин, Д.Үүрийнтуяа, Ч.Ундрам нарын долоон гишүүн чөлөөтэй, Б.Найдалаа, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, С.Лүндэг нарын 12 гишүүн гадаад болон дотоод томилолттой байна.

Тиймээс өнөөдрийн чуулганд дээрх шалтгаанаар 24 гишүүн чуулганы хуралдаанд ирээгүй байгаа юм.

Чуулганы нэгдсэн ирцийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх