Цахим мэдээ
Хаана

Хэнтий аймагт 4.7 магнитудын газар хөдлөлт болж, хохирол бүртгэгдсэнгүй

Өчигдөр буюу 2025 оны 5-р сарын 9-ний 22:23 цагт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас баруун хойд зүгт 109 км-т 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Чичирхийлэл Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Төв аймгийн Мөнгөнморьт сум болон нийслэлд мэдрэгдсэн ч хохирол бүртгэгдээгүй. Он гарсаар Монгол Улсад 3.5–5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийт 12 удаа болсон байна.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх