Цахим мэдээ
Хаана

Хотын төвийн зарим хэсгийн замыг хаана

Маргааш буюу тавдугаар сарын 10-нд унадаг дугуйтай парад 06:00-13:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

"Унадаг дугуйтай парадын гараа, барианы хэсэг Соёлын төв өргөөний урд байх бөгөөд дараах авто замуудын хөдөлгөөнийг хаана" гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Бямба гаригт дараах замуудыг хаана

  • Жанжин Д.Сүхбаатарын талбайн чиглэлд: Соёлын төв өргөөний урд талын зам болон Централ тауэрийн уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл
  • Энхтайвны өргөн чөлөөний чиглэлд: Төв шуудангийн уулзвар - Цэцэг төвийн уулзвар - Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойш эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл
  • Ж.Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж чиглэлд: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын И-март дэлгүүрийн уулзвар хүртэл
  • Токиогийн гудамж чиглэлд: Сансарын И-март дэлгүүрийн уулзвараас урагшаа Монгол бөхийн өргөөний уулзвар хүртэл
  • Энхтайвны өргөн чөлөөний гудамж чиглэлд: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш Централ тауэрийн уулзвар – Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал Соёлын төв өргөөний урд талын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

СЭТГЭГДЭЛ Үлдээх