Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр өндрөөс унаж нас барсан харамсалтай хэргийн талаар тус улсын цахим мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. 17 давхар барилгаас элчин сайдын гэргий 41 настай Л.О 2025.05.09-ний шөнө дунд буюу 01:09 минтуын үед дөрөвдүгээр давхар руу унаж хүнд гэмтэн яаралтай тусламж, эмч нар дуудан үзүүлсэн ч нас барсан байжээ. Улмаар нас барсан шалтгааныг тогтоохоор тус улсын цагдаагийн байгууллага шалгаж буй юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх