МАН бүлэг энэ 7 хоногт 5 асуудал хэлэлцэхээр товлоод буй юм. Хуралдааныг Монгол Ардын намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар даргалж, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан нар оролцож байна. Бүлгийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд буй бөгөөд Ерөнхий сайдын асуудалтай холбоотой байж болзошгүй юм. Ерөнхий сайдын огцрох эсэх асуудал нийгэмд хүчийг авч, жагсаал цуглаан өдөр ирэх тусам хүрээгээ тэлээд буй. Харин ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хувьд хэдхэн телевиз сайт дуудаж бэлтгэсэн зураглалын дагуу хариулт өгсөн хэмээн иргэд ихээхэн бухимдаж байгаа. Түүнийг цаашид орлогоо нотлох, суудлаасаа огцрохыг шаардсаар байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх