Байршил: Куанжү, Өмнөд Солонгос (Сөүл хотоос ~270 км-т)
Огноо: 2025 оны 5-р сарын 17
Цаг: Өглөөний 7:11 үед
Хэмжээ: 100 метр өндөрт цоргиж, үйлдвэрийн барилгын 70%-ийг (ойролцоогоор 5 хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй) хамрав.
Юу болсон бэ?
Кумхо Тайр компанийн хамгийн том үйлдвэрүүдийн нэг болох Куанжүгийн үйлдвэрт өглөөний 7 цагийн орчимд түүхий резин халаах төхөөрөмжөөс гал гарсан байж болзошгүй гэж мэдээлэв. Гал асар хурдацтай тархаж, бүх үйлдвэрлэл зогсжээ.
Яаралтай хариу арга хэмжээ:
Үндэсний гал түймрийн мобилизацын тушаал гарч, улс даяарх гал унтраах багууд Куанжү рүү илгээгдсэн.
400 ажилчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн.
20 орчим тонн түүхий резин байснаас болж галыг бүрэн унтраахад хоёр гурван хоног шаардагдах төлөвтэй байна.
Хохирол: 20 гаруй насны нэг эрэгтэй ажилтан гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн. Амиа алдаагүй.
Одоогоор хохирлын хэмжээ гараагүй байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх