Цахим мэдээ
Хаана

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ШУВУУНЫ ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЛЭЭ.

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Хархорин, Хужирт, Есөнзүйл сумдын нутагт шувууны тандалт судалгааг 2025 оны 5 дугаар сарын 20-оос 5 дугаар сарын 23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажлыг Сангийн далай, Цагаан нуур, Дуут нуур, Тээг нуур болон Орхон, Онгийн голын сав дагуу нийт 36,000 га талбайд гүйцэтгэж, ус, намгийн шувуудын тооллого, зүйлийн бүрдэл, зан төлөвийн ажиглалт хийлээ.Тандалтын явцад нийт 8 зүйлийн 2580 ус, намгийн шувуу бүртгэгдэж, тухайн бүс нутгийн биологийн олон янз байдал, шувуудын нүүдэл, амьдрах орчны нөхцөл байдлыг үнэлэх боломж бүрдсэн юм. Ажиглалтын үеэр шувуудын хөдөлгөөний идэвх хэвийн, өвчлөл болон сэжиг бүхий шинж тэмдэгтэй шувуу илрээгүй, үхдэл, зэм ажиглагдаагүй болно.Энэхүү тандалт судалгаа нь шувуунаас хүнд халдварлах аюултай халдварт өвчний эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид ийм төрлийн тандалт, ажиглалтыг тогтмол зохион байгуулах шаардлагатай юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх